CONTEMPORARY БУЮУ ОРЧИН ҮЕИЙН ХЭВ МАЯГ ГЭЖ ЮУ ВЭ?

Одоо цагт дэлгэрээд байгаа хэв маягийг Contemporary буюу орчин үеийн хэв маяг хэмээн тодорхойлдог.Шинэлэг, загварлаг гэсэн тодотголтой энэхүү хэв маяг нь шил, метал, хавтан зэргийг түлхүү ашигладаг ба тавилгууд нь гөлгөр гадаргуутай, цэвэрхэн, сийлбэр болон гоёл чимэглэлгүй байдаг.

Contemporary хэв маягт нэгэн хэвийн тогтсон загвар, өөрийн гэсэн тусдаа хэв маяг гэж байдаггүй бөгөөд ирээдүйд ямар хэв маяг дэлгэрэхээс шалтгаалан үргэлж өөрчлөгдөж байдаг.