ХАМГИЙН ТАВ ТУХТАЙ БУЙДАНГ ХААНААС СОНГОХ ВЭ?

Тав тухтай зөөлөн буйдан, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ нэмэх цэвэр модоор урладаг Америк гэр ахуйн тавилгыг орчин үед хүмүүс ихэд таашаадаг болсон. Учир нь хүний биеийн онцлогт тааруулан дээд зэргийн тав тухыг хангаж өгөх загвар, бүтэцтэй урладагт оршино.

Хэдэн жилийн өмнө Америкууд том байшинтай олон өрөөтэй байснаас үүдэн тавилгууд нь тэр хэмжээгээрээ овор хэмжээ ихтэй, маш хүнд бөгөөд загвар хийцийн хувьд нэгэн жигд, уламжлалт тавилгууд хэрэглэдэг  байсан.  Харин хүн амын тоо ихсэхийн хэрээр орон сууцнууд нэмэгдсэнээр энэхүү уламжлалт байдлыг эвдэн орчин үеийн Америк тавилгууд бий болж овор хэмжээний хувьд харьцангуй бага, илүү загварлаг, сонголт ихтэй болсон байна.