БАЙГАЛИАС ХОЛ БАЙХ НЬ БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Байгалиас хол хөндий байх нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг байна. “Байгалийн шидэт эмчилгээ” номын зохиолч Жулиа Плевин нь хүн ба байгалийн хоорондын нягт холбоог судлан сэтгэцийн өөрчлөлтийг эмчилж болох талаар судалсан байна. Хүн байгальтай илүү ойр байснаар сэтгэл санаа тайвширч, эмчилгээ болдог талаар тэрээр дурдсан байна.

\

Харин түүнээс ч өмнө 1982 онд Японы засгийн газар иргэдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд ой модны эмчилгээг танилцуулж хэрэгжүүлж эхэлсэн байна. Удалгүй Японы судлаачид модны анагаах увдисыг судалж модтой ойр байх нь дан ганц сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй хүний бие махбодод эерэг нөлөө үзүүлж байгааг олж тогтоожээ. Учир нь мод “фитонцид” гэж нэрлэх хүнд хэрэгтэй эфирийн тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь сэтгэцийн байдал, дархлааг сайжруулах үйлчилгээтэй; цусны даралтыг бууруулж, зүрхний цохилт, стресс, түгшүүрийг бууруулж, бүтээлч байдлыг сайжруулдаг хүний ​​эрүүл мэндэд олон талын ашиг тустай байдаг байна.

Соёл иргэншил үүссэн өнөө үед дан ганц ой модонд алхахаас гадна судалгаагаар далай руу аялах, гэртээ шүршүүрт орох нь хүртэл тайвшруулах нөлөө үзүүлдгийг тогтоожээ. Цэцэрлэгт хүрээлэн орох, зүлгэн дээр хөл нүцгэн алхахад хүн байгаль дэлхийтэй холбогдон эд эс сэргэж байдаг. Тэр ч бүү хэл гэрийн таримал ургамлын хөрсөнд хуруугаа хүргэхэд сэтгэл санааг сэргээж, дархлааг сайжруулдаг.

Иймд бидний бие махбод, сэтгэл санааны байдал нь байгальтай нягт холбоотой байдаг тул байгальтайгаа илүү ойр байж аль болох байгалийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл мэнддээ анхаарал тавья.

Модон тавилгын төрөлжсөн дэлгүүр Nordic-Handcrafted wood furniture