Salone Del Mobile.Milan 2025 | Интерьер дизайны ертөнцийн онцлох агшин, шинэ чиг хандлагууд
2025 оны Милан Дизайны Долоо Хоног буюу Salone del Mobile үзэсгэлэн нь дэлхийн шилдэг дизайнерууд, брэндүүдийг нэгтгэн интерьер дизайны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон чухал арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ жилийн гол сэдэв нь “Thought for humans” буюу “Хүн төвтэй сэтгэлгээ” байсан ба дизайн, архитектур, технологи, урлагийг хүний хэрэгцээтэй уялдуулан авч үзэхийг зорьжээ.
Онцлох үйл явдлууд:
- Es Devlin. Library of Light | 2000 гэрэлт номоор урласан, дугуй хэлбэрт бүтээл нь хүн төрөлхтний мэдлэг ба гэрлийн үнэ цэнийг уран сайхны хэлээр илэрхийлж, үзэгчдийн сэтгэлийг хүчтэй хөдөлгөн, дизайнеруудын онцгой анхаарлыг татсан гайхамшигт орон зай болон тодорчээ.
Энэхүү бүтээл нь зөвхөн хараа зүйн биш, сэтгэл зүйн түвшинд ч гүн нөлөөлөхөөр бүтээгдсэн бөгөөд ном бүр нь гэрлийн цацрагаар дамжин оюуны гэрэлт ертөнцийг бүтээх шиг мэдрэмж төрүүлж байв. Дугуй хэлбэр нь мөнхийн эргэлт, тасралтгүй өсөлт хөгжлийг илэрхийлж, уран бүтээлээр дамжуулан мэдлэгийн үнэ цэнийг шинэ өнцгөөс харуулсан нь олон хүний сэтгэлд хоногшсон байна.
- Robert Wilson. Mother | Алдарт найруулагч Robert Wilson болон хөгжмийн найруулагч Arvo Pärt-н хөгжмөөр “Michelangelo”-гийн дуусгаагүй бүтээл “Pietà Rondanini” хөшөөг амь оруулсан бүтээл болжээ.
Тус бүтээл нь үзэгчдийг бясалгалын орон зай, дотоод ертөнцтэйгөө уулзах боломж руу хөтлөн, гэрлийг зөвхөн техникийн хэрэгсэл бус, бүтээлийн гол баатар болгож, дуусгаагүй бүтээлийн хүч, чимээгүй цаг хугацааны мэдрэмжийг илэрхийлсэн байна.
- Paolo Sorrentino. La dolce attesa | Оскарын шагналт найруулагч Paolo Sorrentino, scenographer Margherita Palli, болон дууны найруулагч Max Casacci нар хамтран "Хүлээлт" хэмээх хүн бүрд танил мэдрэмжийг гэрэл, дуугаар дамжуулан, тайван бус, бүхний сэтгэлд ойрхон байгааг мэдрүүлэхийг хүсжээ.
- Villa Héritage by Pierre-Yves Rochon | Алдарт дизайнер Pierre Yves Rochon Францын тансаг хэв маяг, дэлхийн амьдралын философийг орчин үеийн минимал дизайнтай ургуулан холбож, уламжлал ба инновацын төгс зохицол бүхий орон зайг урлав.
Villa Héritage нь уран зургийн галерей мэт мэдрэмж төрүүлэн, тансаг байдал нь зөвхөн өнгө үзэмж биш, харин дотоод сэтгэлд мэдрэгдэх гүн гүнзгий уур амьсгал хэмээх санааг илэрхийлжээ.
2025 оны интерьер болон тавилгын онцлох чиг хандлагууд:
- Орчин үеийн шилэн элементүүд
2025 оны Salone del Mobile үзэсгэлэнд орчин үеийн шилэн тавилга интерьерийн гол чиг хандлагаар тодорчээ. Эдгээр бүтээлүүд нь өнгө, гэрэл, мэдрэмжийг хослуулан орон зайд шинэ уур амьсгал бүрдүүлж, шилэн материалын уян хатан, урлагийн боломжийг харуулна.
- Surreal, театрчилсан хэлбэрүүд
Баримал мэт хэлбэр, тайзны уур амьсгал, уран сайхны илэрхийллийг интерьер дизайнд шингээж, орон зайг урлагийн бүтээл болгон хувиргах чиг хандлага.
- Байгальд суурилсан загвар
2025 оны Salone del Mobile үзэсгэлэнд байгальд суурилсан загварууд онцгой анхаарал татаж, хулс, цэцэг, чулуу зэрэг байгалийн элементүүдийг интерьер дизайнд уялдуулах нь шинэ чиг хандлага болжээ. Эдгээр шийдлүүд нь гэрийн уур амьсгалд амар амгалан, тайвшрал авчрахын зэрэгцээ, хүнийг байгальтай илүү ойртуулсан байгалийн мэдрэмжтэй орон зайг бүтээхэд чиглэж байна.
- Уран сэтгэмжтэй, тоглоом шиг тавилгууд
Хүүхдийн төсөөлөл, сонирхлыг өдөөдөг тавилгууд улам бүр дэлгэрч, зөвхөн гоо зүйгээр хязгаарлагдахгүй, хүүхдийн сэтгэлзүй, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой болсон нь орчин үеийн интерьерийн чухал чиг хандлагын нэг болж байна.
Natuzzi Italia – “Rooted in Harmony”
Natuzzi Italia брэнд Милан хотын Via Durini дахь шоурүүм-дээ “Rooted in Harmony” нэртэй шинэ цуглуулгаа танилцууллаа.
Энэхүү цуглуулга нь Италийн өмнөд хэсгийн Пуглиа бүс нутгийн соёл, уур амьсгал болон түүний амар тайван, гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн загвартай уялдуулан харуулжээ. Байгалийн элементүүдээр баяжсан энэхүү бүтээлүүд нь зөвхөн тавилга бус, хүний сэтгэл зүй, амьдралын хэмнэлийг тэнцвэржүүлэн тайвшрал, эв нэгдлийг мэдрүүлэхээр бүтээгджээ.
Шинэ цуглуулгын онцлох бүтээгдэхүүнүүд:
- Орон зайн уян хатан байдлыг илтгэсэн шийдэл “Amama” модульт буйдан
- Karim Rashid-ийн бүтээл, тав тух, уян хэлбэрийн илэрхийлэл “Memoria” ор
- Байгалийн хэлбэр, уран баримлын нэгдэл “Fiore” сандал
- Сэтгэлзүйн болоод биеийн амар амгаланг дээдлэх “Pagoda” буйдан
Дэлхийн шилдэг тавилгын брэндүүдийн албан ёсны дилер ENC Brands
Дэлгүүрийн утас: 89924441, 89024404
Цаг хугацаагаа хэмнэж гэрийнхээ интерьерийг гаргуулах утас: 8000-7415
Хаяг: Хан-Уул Дүүрэг, Поларис их дэлгүүрийн 3-р давхарт
Бусад салбар дэлгүүрүүд:
1. Bellini-Мишээл тавилгын их дэлгүүр В27, В9 тасаг,
3. M design- Мишээл тавилгын их дэлгүүр А6, В6 тасаг,
4. ENC Office тавилгын дэлгүүр- Мишээл тавилгын их дэлгүүр Е26, F23 тасаг,
5. ENC Kids хүүхдийн тавилгын дэлгүүр - Мишээл тавилгын их дэлгүүр Е6 тасаг,