ТА МОДОН ТАВИЛГАА ХЭРХЭН АРЧИЛДАГ ВЭ?

Чамин тансаг, уран нарийн хийцтэй, эдэлгээ даах сайн чанарын эко хэрэглээ бол яахын аргагүй модон тавилга билээ. Гэвч бид өндөр үнээр авсан уг тавилгаа хэрхэн яаж арчлахаа тэр бүр мэддэггүй. Хэрвээ та зөв арчилж чадвал олон жилийн хэрэглээ тань байгаад зогсохгүй үр хүүхдүүд тань хүртэл хэрэглэж болох юм. Тиймээс танд модон тавилгаа хэрхэн яаж арчлах талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

1. Тоосыг нь арчих

Мод өөрөө цэвэр байгалийн чанараа алдаагүй байдаг бөгөөд өөртөө тодорхой хэмжээний чийгийг агуулдаг. Тийм ч учраас хэт хуурай орчинд байснаас үүдэн чийг дутаж хагарах, ан цав гарах зэрэг эрсдлүүд дагуулдаг. Иймд модон тавилганы тоосыг долоо хоногтоо 2-3 удаа эсвэл өдөр бүр чийгтэй алчуураар арчиж цэвэрлэх нь цэвэр цэмцгэр байдлыг хадгалахаас гадна чанарыг хадгалж үлдэнэ.

2. Савандаж цэвэрлэх

Та арилгахад хэцүү толбонуудыг савандаж цэвэрлэж болох ч модондоо шингээтэл нь удаан хугацаанд орхиж болохгүйг сануулж байна.

 3. Нарны шууд тусгалаас хол байлгах

Зуны хурц наранд модон тавилгуудыг хэт удаан байлгах нь модыг хатааж хэт хуурай болгож ан цав үүсгэж болзошгүй.

4. Агааржуулагч, сэнс, халаагуур зэргээс аль болох хол байлгах

Эдгээр нь мөн л модон тавилгыг тань хуурай байлгах нөхцөл бүрэлдэх учраас аль болох ойр байрлуулахгүй байвал зүгээр. Хэрвээ та хүсвэл цаг агаар хэт хуурай үед агаар чийгшүүлэгч хэрэглэж болох юм.

5. Шингэн зүйл асгавал тэр дор нь арчиж авах

Хэдийгээр хушган мод, хар мод зэрэг сайн чанарын модон тавилгууд нь усанд тэсвэртэй боловч хэт удаан байлгавал сөрөг төлтай байж болзошгүй. Иймд асгасан шингэн зүйлсээ тэр дор нь арчиж авч байхыг зөвлөж байна.

Эх сурвалж:

http://www.thefurnitureconnoisseur.com/furniture-care-tips/