card

"Гэр бүлээ халамжлах нь сайн буйдан сонгохоос эхэлдэг." 

Дэлхий даяар жил бүр хэр их мод тавилга хийхэд ашиглагддагийг та мэдэх үү?
Блокын гарчиг / img

Статистикийн мэдээгээр жил бүр ойролцоогоор 7,000,000 га мод тайрч байгаа нь Тайваний газар нутгаас хоёр дахин том хэмжээтэй байна.

Буйдан үйлдвэрлэхэд хичнээн хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг вэ? Хариулт нь 47 кг энэ нь 5.3 галлон бензин шатаахад ялгарах утааны хэмжээ гэж ойлгож болно.

Иймд бид хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалахын тулд бүтээгдэхүүний эдэлгээ, ашиглалтын хугацааг уртасгах чанартай материал сонгохыг маш ихээр чухалчлан үзэж байгаа билээ. 

Блокын гарчиг / img

FSC Ойн тогтвортой хөгжлийн гэрчилгээ

M design-ний буйданг FSC Олон улсын ойн тогтвортой хөгжлийн гэрчилгээгээр баталгаажсан мод ашиглан хийдэг. FSC нь дэлхийн ой хамгаалах тогтвортой хөгжлийн хүрээнд бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн явцад модыг хэт их тайрч, улмаар ойн нөөц хомсдох, экологийн орчинд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. FSC- ээс стандартад нийцсэн байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэгчдээ дэмжин энэхүү гэрчилгээг олгодог ба M design энэхүү шалгуурыг хангасан брэнд билээ.

M design-ний хамт олон амьдрах орчныг загварлаг болгохоос гадна монголын гэр бүлийн гишүүн бүрийг халамжлан, хүрээлэн буй орчныг хайран хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Брэндүүд