Эхлээд ямар тавилга худалдан авахгүйгээс эхлээрэй.
Ямар тавилгуудаас зайлсхийх хэрэгтэйгээ мэдэж байх нь гэр бүлээ аюулгүй, эрүүл энх байлгах гол эхлэл юм.
Галд тэсвэртэй.
Химийн дөлийг удаашруулагч бодисууд нь дотоод шүүрлийн тасалдал (гормонтой холилдох) ба хорт хавдар үүсгэгч бодисууд юм. Зарим төрөл нь мэдрэлийн эмгэгийг ч үүсгэдэг. Гэхдээ формальдегид, синтетик латекс гэх мэт бусад химийн бодисууд тавилгад хэвээр үлдэж болохыг анхаарна уу.Энэхүү химийн бодисууд нь насанд хүрэгчидээс харьцангуй илүү хувьтайгаар бага насны хүүхдүүдэд онцгой хор хөнөөлтэй байдаг. Хэрвээ та галд тэсвэртэй гэх тавилгатай бол гэртээ химийн бодис хадгалж буйтай агаар нэг юм. Тиймээс таны хайж буй тавилгын тодорхой хэсэгт химийн дөл хамгаалагч бодис ашигладаг эсэхийг асууж байгаарай.
Ямар тавилга хүний биед эерэг нөлөөтэй байдаг вэ?
Байгалийн гаралтай буюу /цул модон тавилга/.
Эрүүл ба хоргүй..
Модон тавилга сонгох нь таны эрүүл тавилга хайж буй хамгийн зөв сонголт юм. Ихэвчлэн модон тавилганы талаар бодоход "чанарын" "бат бөх" эсвэл "үнэ цэнэтэй" гэсэн үгс санаанд орж ирдэг. Гэхдээ модон тавилгын гол давуу тал нь мод өөрөө тодорхой хэмжээгээр агаарын чанарт нөлөө үзүүлдэг төдийгүй модонд чийгшлийг ялгаруулж мөн шингээж авдаг өвөрмөц шинж чанар байдаг. Энэ шинж чанараас улбаалан цаг агаар халуун, хуурай үед мод өөрөөсөө чийг ялгаруулдаг бол цаг агаарын хэт их чийгшилтэй үед мод чийгийг өөртөө шингээж авдаг байгалийн эко систем юм. Мөн цэвэр цул модноос ялгарч байдаг сэтгэл сэргээм үнэр нь хүний эрүүл мэнд болон сэтгэл санаанд эерэг нөлөөтэй байдгийг эрдэмтэд нотолсон билээ.
Иймд модон тавилга нь дан ганц гэрт тань өнгө үзэмж нэмээд зогсохгүй та болон таны гэр бүлийнхэнд их хотын хөл хөдөлгөөн дуу чимээ, утаа угаараас ангид байж гэртээ эрүүл орчинг бий болгох боломжийг олгож байгаа юм.
Тэгвэл цэвэр модон тавилгыг хэрхэн ялган авах вэ?
Модон тавилгыг бид худалдан авахдаа цэвэр мод эсэхэд нь заримдаа эргэлздэг. Учир нь шахмал хавтангаар хийсэн тавилгууд яг л цэвэр модон тавилга мэт харагдах тохиолдол цөөнгүй. Тиймээс та модон тавилга худалдаж авах гэж байгаа бол аль эсвэл гэрт тань байгаа тавилгаа цэвэр мод мөн эсэхийг нь мэдэхийг хүсвэл дараах мэдээллийг уншаарай. Тавилгыг цэвэр мод эсэхийг мэдэх хэд хэдэн арга бий бөгөөд та авах тавилгаа сайтар шалгаж харж авахыг зөвлөж байна.
Жин
Цэвэр модон тавилгын жин маш хүнд байдаг бол шахмал хавтан тавилгууд хөнгөн байдаг. Учир нь цэвэр модон тавилгыг 100% мод ашиглаж хийдэг бол шахмал хавтан тавилгыг модны үртсүүдийг нийлүүлж хийдэг учир мэдэгдэхүйц хөнгөн жинтэй байдаг байна.
Модны судал
Хэрвээ модны судал гар хүрэхэд мэдрэгдэх мөн судлууд нь өөр өөр харагдаж байвал энэ нь цэвэр мод юм. Ихэвчлэн шахмал хавтангийн модны судлууд нь харагдаж байгаа боловч хээнүүд нь нэгэн жигд байдаг бөгөөд гарт хээ мэдрэгдэхгүйц гөлгөр гадаргуутай байдаг.
Талуудыг сайтар ажих
Мөн зарим цэвэр модон тавилгын доод хэсгийн мод нь бүрэн боловсруулагдаагүй байдаг. Шахмал хавтан ирмэгүүдээрээ хөндлөн хэвтээ судалтай байдаг бол цэвэр модон тавилга ирмэгүүдээрээ хээгүй эсвэл өөр өөр хээнүүдтэй байдаг. Мөн зарим цэвэр модон тавилгыг сайтар ажиглан харвал гадаргуу хэсгүүдийн моднууд нь мөн ховилоор холбогдсон байдаг байна.
Сийлбэр
Хэрэв тавилга тань уран нарийн хийц сийлбэртэй байвал энэ нь гарцаагүй цэвэр модон тавилга мөн. Учир нь шахмал хавтанд сийлбэр хийх боломжгүй байдаг.
Шургуулганы угсралт
Тавилгыг цэвэр мод эсэхийг мэдэж болох бас нэг арга нь шургуулганы холболтыг анзаарах. Шургуулганы тань гадаргуу шахмал хавтан байлаа ч нүүрэн хэсэгтэйгээ холбогддог хэсэг нь ховилтой байдаг бөгөөд энэ нь модон тавилга гэдгийг илтгэх нэг үзүүлэлт юм. Зарим тохиолдолд хадаасаар хадсан байж болох бөгөөд түүнийг нь харж цэвэр мод эсэхийг нь мэдэхэд илүү амар болох юм.
Үнэ
Үнээ дагаад чанар гэдгийн жишгээр цэвэр модон тавилга хэдий үнэтэй ч, чанартай олон жилийн хэрэглээ болж чадахуйц бүтээгдэхүүн яахын аргагүй мөн. Гэвч цэвэр мод эсэхийг нь сайтар нягталсны үндсэн дээр тавилгаа сонгохгүй бол дан ганц үнийн дүнд итгэх аргагүй юм.
*Мөн үүнээс гадна цэвэр мод, шахмал хавтан аль аль нь орсон тавилга байж болох бөгөөд худалдааны зөвлөхөөсөө сайтар асууж лавлах эсвэл дээрх мэдээллийн дагуу сайтар ажиглан харахыг зөвлөж байна. Учир нь цэвэр модоор хийсэн тавилга маш бат бөх дээрээс нь олон жил хэрэглэж болохуйц хэрэглээ учир сайтар бодсоны эцэст сонголтоо хийгээрэй.
Та модон тавилгаа хэрхэн арчилдаг вэ?
Эх сурвалж: https://www.erinspain.com/wood-furniture-real-or-fake-how-to-tell/
https://www.balancedhomebalancedlife.com/
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.