Минимал хэв маяг
Минимализм гэдэг нь Минимус буюу хамгийн бага гэсэн Латин үгнээс гаралтай. Минимал урсгал нь эрх чөлөө болон тайвшрах мэдрэмжийг бий болгодог. Илүү дутуу зүйлгүй хүний хэрэгцээтэй зүйлс л багтдаг хамгийн энгийн шийдэлтэй урсгал. Орон зайг цэвэрхэн эмх цэгцтэй харуулахад олон тавилга декор олон өнгөнүүдээр өрөөг дүүргэхгүй байх чухал юм. Өнгө: Цагаан, бейж, саарал хар монохром өнгөнүүдийг ашиглана. Монохром нь зөвхөн хар цагаан өнгө гэсэн ойлголт биш харин төвийг сахисан өнгөний ууссан маягийг хэлнэ. Материал: Модны хээ, Байгалийн натурал нэхмэл, Чулуу, Керамик зэрэг эдгээр материалууд нь орчинд илүү дулаан уур амьсгал нэмэхэд ашигладаг. Элемент: Шулуун шугаман элемент ашиглах нь орчинг цэмцгэр мэдрэмжийг мэдрүүлдэг тул илүүд үздэг.
Контемпорари хэв маяг
Contemporary интерьер гэж юу вэ? Contemporary нь модернисм, постмодернисм, арт деко зэрэг тухайн цаг үеийнхээ алдартай онцлог чиг хандлагуудыг өөртөө шингээсэн урсгал бөгөөд 1970 оноос хойш одоог хүртэл оршиж буй орчин үеийн дизайны нэг төрөл юм. Дизайны урсгал болгон өөрийн онцлогтой байдаг. Contemporary-ийн хувьд олон янзын хэв маягийг өөртөө нэгтгэсэн байдаг бөгөөд гол элемент нь: Металл, Шил, Байгалийн чулуу, Мод зэрэг. Хэрхэн Contemporary орчинг бүрдүүлэх вэ?
Дундад зууны үеийн интерьерийн зарим нэг элементийг орчин үеийн тавилгуудтай хослуулах хэрэгтэй. Жишээ нь нээлттэй төлөвлөлт энэ нь жижиг орон зайг хүртэл том харагдуулахаас гадна ашигтай талбай их. Бүдэг ханын өнгө интерьерийн гол төв нь тавилга байх учраас ханын өнгө ихэвчлэн цагаан, саарал, шаргал бор байна. Шалнаас тааз хүрсэн цонх энэ нь орчин үеийн харагдахаас гадна байгалийн гэрэлтүүлэг нэмэгдэж, орон зайг гэгээлэг тухтай харагдуулахад тусална. Минимал, органик хэлбэртэй тавилга.
Неоклассик хэв маяг
Ta классик хэв маягт дуртай юу? Неоклассикизм бол уламжлалт дизайны орчин үеийн алсын хараа юм. Уг хэв шинж нь Эмх цэгцтэй байдал, Тэгш хэмт пропорциональ хэлбэртэйгээс гадна дэгжин хэв шинжийг тайван өнгөөр илэрхийлэх юм. Зочны өрөө, унтлагын өрөө, тэр ч байтугай ажлын өрөөнд тохирсон хэв маягийн гол шинж чанар юм.
Mediterranean хэв маяг
Минимализмыг сайжруулсан: MEDITERRANEAN | ГАЗАР ДУНДЫН ТЭНГИСИЙН интерьерийн шинэ чиг хандлага Хязгаарлагдмал хар, цагаан өнгийн палитраас санаа авахаа больсон орчин үеийн гэрийн урлагчид дийлэнх нь минималист орон зайгаа дулаацуулах арга замыг хайж байна. Газар дундын тэнгисийн интерьерийн хэв маяг нь Газар дундын тэнгисийн эрэг орчмын бүс нутгаас гаралтай маш алдартай, мөнхийн хэв маяг юм. Энэ хэв маяг нь цайвар, агаартай өнгө, чулуу, мод гэх мэт байгалийн материалыг ашигладгаараа онцлог юм. Энэ хэв маяг нь ихэвчлэн тайван, тав тухтай амьдралын хэв маягтай холбоотой байдаг тул өнөөг хүртэл маш их алдартай хэвээр байна. Газар дундын тэнгисийн дотоод засал чимэглэлийн зарим гол шинж чанарууд нь:
- Чулуу, мод, шавар зэрэг байгалийн материалыг ашиглах
- Тайтгарал, тайвшралыг онцолсон өргөн цар хүрээтэй зохион байгуулалт
- Газрын өнгө, тод өнгө бүхий дулаан өнгөт палитр
- Үйл ажиллагаа, тав тухыг чухалчилдаг тайвширсан тавилга. Буйдан, сандал нь ихэвчлэн том хэмжээтэй, маалинган даавуу эсвэл хөвөн даавуугаар бүрсэн байдаг.
- Нуман хаалга, цонх, төмөр хийц, гипс хана, терра-кота шалны хавтан
Japandi хэв маяг
JAPANDI ДИЗАЙН ГЭЖ ЮУ ВЭ?
Japandi дизайн нь Япон болон Скандинав дизайныг хослуулсан энгийн, тайван, амар амгалан гэрийн орчныг бий болгоход чиглэсэн. Скандинав болон Япон улсууд соёл иргэншлийн хувьд ялгаатай хэдий ч дизайны гол зарчмууд төстэй: Үүнд – энгийн хялбар байдал, гар урлал, байгальтай ойр байх хүсэл юм.
Хэт олон интерьер загваруудыг хооронд нь холихгүйгээр Japandi дизайныг өөрийн гэртээ оруулахын тулд тавилга, декор хоёрын төгс тэнцвэртэй байдлыг баримтлах нь чухал. Хэрэв та Japandi дизайнаар гэрээ тохижуулахыг хүсвэл бидний бэлтгэсэн зөвлөгөөг санал болгож байна.
Japandi хэв маягийн үндсэн материал нь байгалийн утас, гараар хийсэн вааран эдлэл, сүлжмэл эдлэл, хулс, мод (хушганы мод, царс мод, тик мод), даавуу материал, хөвөн материал зэрэг ордог. Сүлжмэл эдлэлүүд нь ихэвчлэн органик хөвөн даавуу, зотон даавуу болон хамбан материалаар хийгддэг.