ЯАГААД ЗААВАЛ АМЕРИК ТАВИЛГА СОНГОХ ЁСТОЙ ГЭЖ?

Орчин үеийн Америк дизайн  түүний онцлог

20-р зуунд ихээхэн дэлгэрсэн модерн хэв маяг нь зай талбайг аль болох үр өгөөжтэй ашиглахыг зорьдог ба мод, арьс зэрэг байгалийн гаралтай түүхий эд болон байгалийн өнгө, завсрын өнгө ашигладгаараа онцлогтой.  Энэхүү загварын орчин үеийн хэв маягийн цаана энгийн, цэвэрхэн, элдэв гоёл чимэглэлгүй, тавилгууд зонхилдог. Бас нэг онцлог нь жижиг олон өрөө бус том талбайтай өрөөнүүд нь модерн хэв маягт хамаарагдана.

Америк тавилгыг Уламжлалт Америк загвар, Орчин үеийн Америк загвар гэж 2 ангилж үзэж болно. Хэдэн жилийн өмнө Америкууд том байшинтай олон өрөөтэй байснаас үүдэн тавилгууд нь тэр хэмжээгээрээ овор хэмжээ ихтэй, маш хүнд бөгөөд загвар хийцийн хувьд нэгэн жигд, уламжлалт тавилгууд хэрэглэдэг  байсан.  Харин хүн амын тоо ихсэхийн хэрээр орон сууцнууд нэмэгдсэнээр энэхүү уламжлалт байдлыг эвдэн орчин үеийн Америк тавилгууд бий болж овор хэмжээний хувьд харьцангуй бага, илүү загварлаг, сонголт ихтэй болсон байна.

Америк тавилганы давуу тал

 Америк тавилгыг хүмүүс ихэд таашаадаг шалтгаан нь хүний биеийн онцлогт тааруулан дээд зэргийн тав тухыг хангаж өгөх загвар, бүтэцтэй урладагт оршино. Америк тавилгыг голдуу бат бөх модоор хийдэг тул эдэлгээ сайтай, Америкчууд тав тухтай байдлыг илүүд үздэг тул зөөлөн, хөвсгөр буйдангуудтай мөн орчин үеийн Америк тавилга нь илүү загварлаг болж өгсөн гэдгээрээ давуу талтай.

Холливудын кино болон нэвтрүүлгүүдээс үүдэн Америк гэрийн тохижилт ихээхэн дэлгэрсэн бөгөөд олон хүмүүс гэрээ Америк хэв маягаар тохижуулахыг эрмэлздэг болсон байна.

Орчин үед загвар хийцийн хувьд нэгэн жигд, овор хэмжээ ихтэй гэх тодотголтой уламжлалт Америк тавилгаас илүүтэй энгийн мэт боловч маш загварлаг, авсаархан Орчин үеийн Америк тавилга хэрэглэгчдийн өргөн сонголт болж байна.

Үндсэн материал

Jasper Home брэндийн тавилгууд нь Америкийн Boxwood модыг ашиглан, уламжлалт углуургадах гар аргаар хийгддэг. Уг мод нь маш нарийн ширхэгтэй мод тул модон сийлбэр хийхэд гайхалтай тохирдог. Мөн тун ч бат бөхөөс гадна цуурах, үртэснүүд гарах гэсэн ойлголт байхгүй юм. Гэвч бусад тавилга хийдэг моднуудтай харьцуулахад жижиг мод учир үүгээр хийсэн тавилга, модон хэрэгслүүд үнэ цэнэтэй түүнийгээ дагаад чанар сайтай байдаг байна.

Jasper Home брэнд нь бүтээгдэхүүндээ Герман улсын Henkel брэндийн сайн чанарын цавуу хэрэглэдэг ба хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй усан суурьтай будаг ашигладаг зэрэг онцлог давуу талтай.

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Холбоо барих утас: 70000400