БЯЦХАН ҮРСЭЭ ХЭРХЭН АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ СУУЛГАЖ СУРГАХ ВЭ?

Хүүхэд өдөр бүр дунджаар 9-10 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг байна. Хэрэв хүүхэд хангалттай нойроо авч чадахгүй байвал шинэ зүйл сурах, юм тогтоох зэрэг чадвар нь буурдаг байна.

Загас, брокколи, самар, нэрс г.м. тархины үйл ажиллагааг дэмжих эрүүл хүнсийг түлхүү хэрэглэснээр хүүхдийн төвлөрөх чадварыг сайжруулж элдэв зүйлд сатаарахгүй байхад нөлөө үзүүлдэг байна.

Өдрийн туршид хангалттай ус уухгүй байснаар аажимдаа энэ нь нэг талаараа анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн сайн хийснээр тархийг амрааж юмыг цээжлэх, тогтоож, төвлөрөхөд тустай.

Хүүхдийн сурах орчин, ширээ сандал өөрт нь тохирсон байх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд хийж буй зүйлдээ төвлөрөхөд тустай байдаг. Хүүхдийн биеийн хэмжээнээс шалтгаалан ширээ сандалны хэмжээ өөр өөр байдаг учир мэргэжилтнүүд эргономик ширээг санал болгодог.