Сайн унтаж амрах, утас таблет аль болохгүй үзүүлэхгүй байх, агаар салхинд гарах гэх мэтчилэн олон байдлаар хүүхдийн дархлааг дэмжиж болохоос гадна идэж буй хоол хүнсэнд нь мөн ач холбогдол өгөх нь чухал байдаг. Иймд бидний хөргөгчинд үргэлж байдаг энгийн хоол хүнсээр хүүхдийнхээ дархлааг дэмжиж болно.
Тараг мөн бусад пробиотик агуулсан хүнс
Тарганд агуулагддаг пробиотик буюу ашигтай бактери нь хоол боловсруулах эрхтнийг сайжруулахад тустай гэж та магадгүй өмнө нь сонсож байсан байх. Тэгвэл зарим баттай эх сурвалжаас үзэхэд тэдгээр пробиотик нь ханиад томуунаас ч мөн урьдчилан сэргийлдэг болохыг мэдэгдсэн байна. Пробиотик нь дархлааны хариу урвалыг нэмэгдүүлж, үрэвслийг бууруулж, ханиад, томуу тусах магадлалыг бууруулдаг байна.
Сармис
Шинэ төрлийн вирус, ханиад томуу ихээхэн дэлгэрч байгаа энэ үед хоолондоо сармис хийж идэхээс бүү цааргалаарай. Учир нь сармис бол дархлааны системийг сайжруулах хамгийн шилдэг зүйл мөн. Сармисанд агуулагддаг хүхрийн нэгдлүүд нь хүүхдийн биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж хортой вирус, бактерын эсрэг тэмцэхэд тусалдаг.
Бүйлс буюу Almond
Бүйлс нь уураг, эслэг, кали, эрүүл өөх тос болон бусад зүйлсээр дүүрэн тэжээллэг хүнс төдийгүй стрессийн сөрөг нөлөөллийг бууруулахад тусалдаг В витаминыг мөн агуулдаг. Энэхүү амтат самарнаас өдөрт аяганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэйг идсэнээр хүүхдийн өдөрт авах хэрэгцээт Е витамин, антиоксидантыг хангадаг байна.
Мөөг
Мөөг нь маш тэжээллэг төдийгүй дархлаа сайжруулах шинж чанартай. Мөөг нь судалгаагаар вирусын эсрэг ба бактерийн эсрэг шинж чанартай хэмээн батлагдсан бөгөөд антиоксидант агуулдаг тул энэ нь хүүхдийн өвчлөх эрсдлийг бууруулахад тусалдаг байна. Мөн мөөг нь дархлааг хамгаалдаг цайр агуулсан байдаг.
Эх сурвалж: https://www.sarahremmer.com/8-powerful-immune-boosting-foods-that-your-kids-should-be-eating/