ХҮҮХДИЙН ӨРӨӨНИЙ ӨНГӨ ТЭДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

 

Улаан өнгө нь бие махбодийг эрчимжүүлж, оюун ухааныг сэргээх өнгө юм. Харин хүүхэд өөрөө хангалттай их энергийг биедээ хуримтлуулж байдаг учир хэт их улаан өнгө хүүхдийн өрөөнд тийм ч тохиромжтой биш.
Цэнхэр өнгө нь хүүхдүүдэд хамгийн тохиромжтой өнгө юм. Учир нь энэ нь тайвшруулах нөлөө үзүүлдэг өнгө тул сэтгэлийн түгшүүр, уур уцаарыг бууруулдаг байна.
Шар өнгө нь ой санамж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ өнгөөр тохижуулсан өрөөндөө хичээл хийхэд давуу талтай байх нь. Мөн шар өнгө нь баяр хөөр, аз жаргалтай байдлыг илтгэдэг. Гэсэн хэдий ч хэтэрхий их шар өнгийг оруулж өгвөл сэтгэлийг түгшүүр, уур хилэнг үүсгэж болзошгүй.
Ногоон өнгө нь зөөлөн, тайвшруулах үйлчилгээтэй байгалийн өнгө юм. Эрдэмтэд ногоон өнгийг хүүхдийн унших чадвар, ойлголтыг сайжруулдаг болохыг тогтоосон байна.
Нил ягаан өнгө нь хүсэл эрмэлзлэл, бүтээлч байдал, нарийн мэдрэмжтэй  холбоотой өнгө юм. Энэ нь гүн гүнзгий, сэтгэл хөдлөм өнгө учир хүүхдийн мэдрэмжийг хөгөлж өгдөг байна. Харин энэ өнгөөр өрөөг давамгай тохижуулахаас илүүтэй чимхлүүр хэсгүүдэд багахан оруулж өгвөл тохиромжтой байдаг.
Ягаан өнгөнд охид ихэвчлэн дуртай байдаг боловч энэ өнгө нь эмэгтэй, эрэгтэй ямар ч хүүхдэд мөн л тайвшруулах нөлөөтэй байдаг байна.

Эрдэмтэд хэдийгээр өнгө бидний оюун ухаан, бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар олон зүйлийг судлан гаргаж ирсэн ч хүүхэд бүр өөр байдаг гэдгийг санаарай.

Хүүхдийн өрөөний тавилга

Хүүхдийн өрөөнд тавилга сонгохдоо бат бөх, эрүүл, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн сонгох нь чухал байдаг. Хүүхдийн тавилганы өнгийг хүмүүс ихэвчлэн гэгээлэг, тод өнгө сонгодог нь дээрх өнгөний тайлбартай холбоотой юм.

Хүүхдийн тавилга

Та хүүхдийн өрөөндөө тавих тохиромжтой тавилгыг хайж байгаа бол дараах хуудсаар зочлоорой. Tomy niki хүүхдийн эрүүл аюулгүй орчин