- Орон зайгаа төлөвлөн бодох
Тухайн байранд тань хэдэн хүн амьдрах, аль өрөөндөө ихэнхи цагийг өнгөрөөх, хаана юу тавих зэргээ урьдчилан тооцоолох хэрэгтэй.
2. Хэв маягаа тодорхойлох
Хэрэв та гэрийнхээ интерьер дизайны хэв маягаа тодорхойлсон бол та бараг л тал хувийг нь гүйцэтгэчихлээ гэсэн үг. Та өөрийн сонгосон хэв маягийнхаа дагуу ямар төрлийн тавилга худалдан авах, ямар өнгийн ханын цаас сонгох гэх мэт асуудлуудыг амархан шийдэж чадах юм.
/интерьер дизайны хэв маягуудын талаар 6-р хуудаснаас үзээрэй/
3. Хэмжилт хийх
Гэрийнхээ хэсэг бүрийг сайтар хэмжсэнийхээ дараагаар тавилгаа сонгох нь орон зайн хувьд үүсч болох бүхий л асуудлаас урьдчилан сэргийлж чадна.
4. Бүх өрөөг хослуулах гэж хичээх хэрэггүй
Цоо шинэ байраа тохижуулах хамгийн хурдан арга бол өөрийн тань хамгийн чухал гэж бодсон нэг өрөөнөөсөө эхлэх. Таны гэр таныг илэрхийлэх нэг зүйл учир та өөрөө хэзээ ч уйдахааргүй хэв маягаар гэрээ тохижуулах нь чухал.
5. Хамгийн том зүйлээр эхэлж тохижуул
Өрөөнүүдээ тохижуулж эхлээд аль болох том зүйлсээ түрүүлж сонговол зүгээр. Жишээ нь: унтлагын өрөөний ор, зочны өрөөний буйдан г.м. Гэрийн ихэнхи хэсгийг эзэлдэг эдгээр тавилгаа сонгосны дараагаар жижиг сажиг туслах хэрэгслүүдийг сонгоход илүү хялбар болно.
6. Мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авах
Хэрэв та өөрт тохирсон хэв маягаа хараахан олоогүй, эсвэл тийм төрлийн бүтээгдэхүүн хаанаас хайх, олох зэрэг дээр эргэлзэж байгаа бол та мэргэжлийн интерьер дизайнеруудаас зөвөлгөө авч болох юм.Энэ нь магадгүй таны цагийг хэмнэх зөв арга ч байж болно.