Red Dot Award 2021 оны шилдэг бүтээл YOCO сандал

"Enjoy working in a carefree mood" гэсэн уриа нь энэхүү сандлын загварын гол утга санаа юм. Yoko сандлын загварыг заанаас санаа авч бүтээсэн: Дугуй их бие нь суудлын зөөлөн форлоноор хийж, бичгийн тавцан хэсгийг зааны хошуунаас санаа авсан ба гарын дор байрлаж байгаа нь бичих үед хамгийн эвтэйхэн байхаар загварчилсан байна. Сандал дээшээ сөхөгддөг ба хайрцаг сав болон ашиглах боломжтой. Сандалын дугуйг фластик материалаар хийсэн нь түрж явахад ямар ч чимээ гаргахгүй давуу талтай.

Yoco сандлыг загвар дизайн, гаднах үзэмж болон ажлын орчинд төгс тохирох хослолыг сайтар бодолцон үзэж гаргасан бүтээл билээ.


•   Үйлдвэрлэсэн: Kano Group
•   Загвар: Claudio Bellini Design+Design S.r.l., Milan, Italy