Хүүхдэд хичээлээ хийж, унтах, тоглох гээд хувийн орон зайг нь бий болгож өгөх нь бие даасан хувь хүн болон төлөвшихөд чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл ихэнх цагаа өнгөрөөх энэхүү орон зайг нь бэлдэж өгөхдөө юуг анхаарах хэрэгтэйг мэдээд аваарай.
Гадаад үзэмж
- Хүүхдийн дуртай зүйлсээр өрөөг нь тохижуулж өгөх
- Олон талаас нь тавилгыг нягтлан харах
- Дуртай өнгийг нь харгалзан үзэж тавилгыг нь сонгох
Тав тух
- Хүүхдүүд хурдан өсч том болдог учир тэднийг дагаж өсөх эргономик ширээ, сандал чухал.
- Өндөрт нь тохируулж хүүхдийн гар хүрэх газарт хувцас, эд зүйлсийг нь тавих
Аюулгүй байдал
- Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзэж аль болох эрүүл хавтантай тавилга худалдан авах
- Тавилганы чанар хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал учир үргэлж чанарын шаардлага хангасан сертификатыг шалгаж байх
- Жижиг зүйлсэд ч анхаарал хандуулах хэрэгтэй. Аль болох элдэв хурц өнцөггүй, тайвшруулагч нугастай гэх мэт хүүхэд гэмтээхгүй тавилга сонгох