МИНИМАЛИСТ ХЭВ МАЯГ ГЭЖ ЮУ ВЭ?

Минимал гэдэг нь цөөн, бага гэсэн утгатай үг бөгөөд минимализм үзэл суртал нь хүн зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ л авч үлдэж “илүүдээд” байгаа зүйлсээсээ өөрийгөө чөлөөлөх харин үүнийг дэмжигжид, хэрэгжүүлэгч хүмүүсийг минималист хүмүүс гэж байгаа юм.

Гагцхүү зөвхөн өөрт хэрэгтэй хамгийн чухал зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж илүүдээд байгаа зүйлээсээ ангижрах баримтлалыг минималист хэв маяг гэнэ.

Тавилгын хувьд орчин үеийн дизайныг ойлгож, тусган авч, завсрын өнгийг сонгон, илүү дутуу чимэглэлгүй , энгийн хийц загвартай болгосноор минималист хэв маягт хамаарагдаж байгаа юм.