ОФФИС САНДЛЫГ ХЭРХЭН САЙН АРЧЛАХ ВЭ?

Ажлын байрны орчин тань цэвэр цэмцгэр байвал ажиллах бүтээмж тань нэмэгдээд зогсохгүй ажлаа сэтгэл хангалуун хийх боломжтой.

Мэдвэл зохих доорх энгийн алхмуудыг 14-15 хоног тутамд 1 удаа хийхэд таны сандал цэвэр цэмцгэр байсаар байх болно.

  • 15 хоног тутамд жижиг тоос сорогч ашиглан сандлаа цэвэрлэх
  • Чийгтэй алчуураар сандалныхаа хүрээг арчих. Цагаан цууг бага зэрэг усаар шингэлэн арчвал илүү үр дүнтэй.
  • 3 сар тутамд боолтыг нь чангалж байх.
  • Даавууны үнэртүүлэгчийг цацан сэнгэнэсэн үнэртэй болгож болно.

Оффис арьсан сандал

Арьсан сандлыг сайтар арчлах хэрэгтэй бөгөөд зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлэвэл зүгээр. Учир нь арьсан сандал тань мэдэгдэхүйц өнгөлөг болох бөгөөд чанарыг нь хадгалж, удаан эдэлгээтэй болгоход мөн тустай. Эсвэл зориулалтын цэвэрлэгчийг авах боломжгүй байвал хүүхдийн нойтон сальфеткыг ашиглаж болно. Энэ нь сандлыг тань чийгшүүлж, гялалзуулна. Хэрэв арьсанд нь бага зэргийн хагарал үүсээд байвал вазиленаар үрж болно.

Оффис торон сандал

Савхин сандлыг бодвол торон сандал илүү их арчилгаа шаарддаг. Торон сандлыг тогтмол тоос сорогчоор соруулж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн савантай усаар угаах хэрэггүй. Сандал дээр тань янз бүрийн толбо тогтвол толбо арилгагчаар арилгах хэрэгтэй. Хэрэв үйлдвэрлэгч компани нь хуурай бүтээгдэхүүнээр цэвэрлэхийг сануулсан байвал түүнийг нь дагах нь зүйтэй.

Винил буюу хулдаасан сандал

Хулдаасан сандал арчилж тордоход  хамгийн хялбар юм. Үүнийг цэвэрлэхэд савантай ус, сойтог 2 байхад л хангалттай. Савантай ус нь сандалан дээр тогтсон арилгахад хэцүү толбыг ч арилгаж дөнгөнө.