Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэнээ нэмдэг модон тавилга нь бат бөх, гоёмсог хэрэглээ гэсэн ойлголтоос гадна олон талын ашиг тустай бүтээгдэхүүн юм. Өвлийн улиралтай зэрэгцэн их хотын иргэдийн маань эрүүл мэндэд халтай утаа хэн бүхний сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа өнөө үед та хайртай гэр бүлийнхэнтэйгээ энэ асуудалд санаа зовохгүй байх боломжтой.
Модны үнэ цэнэтэй материал нь эрүүл мэндийн олон талын ашиг тустай байдаг. Planet Ark хэмээх байгаль орчны байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн статистик судалгаа хийсний үр дүнд модон бүтээгдэхүүн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мод нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг илүү сайн судлахаар Австри улсын дунд сургуулийн хичээлийн танхимд уг судалгааг явуулж дунджаар 15 настай 2 ангийн хүүхдүүдийг хамруулжээ. Нэг хичээлийн танхимд энгийн орчинг бүрдүүлж, нөгөө танхимд дан модон ширээ, сандал, хананы модон хавтан зэргээр орчинг бүрдүүлсэн байна.
Судалгааны үр дүнд модны эргэн тойронд байгаа сурагчид энгийн танхимд хичээллэж буй сурагчдаас сурлага дүнгийн үзүүлэлтээрээ өндөр байсан төдийгүй бие махбодын хувьд ч илүү чийрэг, дархлаа сайтай гэх мэт давуу талтай байсан нь тогтоогджээ. Мөн зүрхний хэмнэл илүү сайтай, аливаа зүйлд бага стресстдэг гэсэн дүгнэлт мөн гарсан байна.
Мод нь тодорхой хэмжээгээр агаарын чанарт нөлөө үзүүлдэг төдийгүй модонд чийгшлийг ялгаруулж мөн шингээж авдаг өвөрмөц шинж чанар байдаг. Энэ шинж чанараас улбаалан цаг агаар халуун, хуурай үед мод өөрөөсөө чийг ялгаруулдаг бол цаг агаарын хэт их чийгшилтэй үед мод чийгийг өөртөө шингээж авдаг байна.
Иймд модон тавилга нь дан ганц гэрт тань өнгө үзэмж нэмээд зогсохгүй та болон таны гэр бүлийнхэнд их хотын хөл хөдөлгөөн дуу чимээ, утаа угаараас ангид байж гэртээ эрүүл орчинг бий болгох боломжийг олгож байгаа юм.